Төв аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Морин спорт, уяачдын холбоо, аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хурдан морины салбар хорооноос Төрийн хишиг хүртсэн улсын цолтой уяачдын “Төв түмний хүлэгч уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэ үеэр Төв аймгаас төрөн гарсан Төрийн цолтой уяачдад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ хурдан морины уралдааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцлоо.
Ардын хувьсгал, Төрийн их баяр наадмын 100 жилийн түүхэнд хурдны өлгий Төв сайхан нутгийн хурдан хүлгүүд 277 түрүү, 1174 айраг хүртжээ. Өнөөдрийн байдлаар Төв аймгаас Монгол улсын Тод манлай уяач 17, Манлай уяач 18, Алдарт уяач 55 төрөн гарсан байна.
0 cэтгэгдэлтэй