Эмгэнэл

newslifemn 2023-08-21

Гомбосүрэнгийн Ганхуяг

/1962-2023/

 Бидний дотны анд, хамтран зүтгэгч Гомбосүрэнгийн Ганхуяг нь 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач Г.Ганхуяг нь 2022 оны наймдугаар сараас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөхийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд ажилдаа идэвх зүтгэлтэй, санаачлагатай, хамт олны дунд нэр хүндтэй, тусч, элэгсэг нэгэн байв.

Тэрээр ЭСЯ-нд ажиллах хугацаандаа Монгол Улсын гадаад харилцаа, тэр дундаа Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо хөгжил дэвшил, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэгэн байлаа.

Талийгаачийн шударга, хичээнгүй, хүнлэг, тусч, нийтэч, гэгээлэг зан чанар нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье!

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ