Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт болон хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын тайланг хэлэлцэж, үйл ажиллагааны гүйцэтгэл, төсөв, санхүүжилтийн зарцуулалтын бодит байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, орон нутийн төсөвт шаардагдах санхүүжилтийг үр дүнд суурилж бодитой тусгах зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг “Монгол туургатан театр”-т зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголд урилгаар Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын ерөнхий Прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын төлөөлөл оролцож байна.
Мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төлөөлөгчид, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн захирал, нийгмийн ажилтнууд, Эрүүл мэндийн төвийн дарга нар, хэсгийн төлөөлөгчид, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөвлөл, өсвөрийн цагдаа бүлгэм, албан байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн дарга нар, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд оролцож, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна.

0 cэтгэгдэлтэй