Төв аймгийн удирдлагууд 2026 онд иргэдтэйгээ уулзах арга хэмжээг 19 удаа зохион байгуулж 190 санал, хүсэлтийг шийдвэрлэжээ

newslifemn 2026-11-18

Төв аймгийн удирдлагууд 7 хоног бүрийн нэг өдрийг “Иргэдтэй уулзах цаг” болгодог билээ. Энэ дагуу энэ 7 хоногийн “Иргэдтэй уулзах цаг”-аар аймгийн Засаг дарга 7 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 4 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр 2026 онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээг 19 удаа зохион байгуулж, нийт 166 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 196 санал, хүсэлт хүлээн авч 190 санал, хүсэлт буюу 96.93 хувийг шийдвэрлэснээс газар дээр нь хариу өгсөн 169 санал хүсэлт байна.