Төв аймагт “БОЛОМЖ – 2026” хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ болов

newslifemn 6 цагийн өмнө

Төв аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээг хангах, мэргэжил, ур чадварын үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилготой “БОЛОМЖ – 2026” хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах асуудлыг чухалчилж байгаа бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мэдээллээр 1,630 шинэ ажлын байр бий болжээ. Мөн 557 иргэнийг ажилд зуучилж, 10,993 иргэнийг түр ажлын байраар хангасан дүнтэй байна.
Арга хэмжээний хүрээнд ажил олгогч байгууллагуудын ажлын байрны танилцуулга, ажил хайгч иргэдтэй хийх уулзалт, ярилцлага, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө, мэргэжил, ур чадварын үзүүлбэр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна