Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс менежментийг сайжруулах менторын хөтөлбөр”-ийг 11 аймаг, 2 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх юм.
Тус төсөлд Төв аймаг хамрагдах бөгөөд өнөөдөр төслийн нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч бөгөөд хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Г.Сурмаа, олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кент, төслийн зохицуулагч Г.Одонтуяа, хөтөлбөрийн үйл ажиллагааны зөвлөн туслах Доктор Х.Баавгай, Доктор Б.Жавзанхүү, Хууль зүйн хорооны гишүүд оролцож байна.
Хөтөлбөрийн үр дүнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд хэрэг хянан шийдэх явцад гэмт хэргийн холбогдогч, гэрч хохирогч болсон болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж буй насанд хүрээгүй иргэнд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлж дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэх юм.
0 cэтгэгдэлтэй