Энэ жил түүхт 100 жил нь тохиож байгаа Төв аймгийн Эрдэнэсант сум Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтангадас одон”-оор шагнагдлаа.
Төв аймгийн Эрдэнэсант сум нь 1923 онд байгуулагдсан. Монгол Улс 4 аймаг, 86 хошуутай байх үеийнхээр бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу. Халхын 4 аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, уулын нэрээр нэрлэх болж, Богдхан уулын аймаг 21 хошуу, 82 сумтай байгуулагдахад тус сум Хүнцэл цавчид Хан-уулын хошууны Эрдэнэсант сум, 1931онд хошууд татан буугдаж, 13 аймаг байгуулагдахад Төв аймгийн Эрдэнэсант сум болсон.
Баян- Уул, Баргилт, Буянт, Угалзат, Улаанхудаг гэсэн засаг, захиргааны 5 багийн нийт 1287 өрхөд 4420 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 5-д, газар нутгийн хэмжээгээрээ 7-д ордог байна.
0 cэтгэгдэлтэй