Далай даян дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь босгожээ

newslifemn 2023-07-21

Төв аймгийн Эрдэнэсант сумын түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.Тус ойг тохиолдуулан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулан хань ижил, үр хүүхдүүд, ах дүүс, олон мянган шавь, сум орон нутгийн удирдлагуудын санаачлагаар түүний гэрэлт хөшөөг босгожээ.

Түүний хөшөөг мөн адил сумтайгаа чацуу 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмнө сүндэрлүүллээ.