Төв аймагчуудын үндэсний хэмжээний эдийн засагт оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгэм хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтыг Монгол Улсын төрөөс өндрөөр үнэлж, 1987 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 2013 онд “Сүхбаатарын одон”-оор тус тус шагнасан.
Төв аймагчууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол өсгөж, хариуцлага, сахилга баттай ажиллаж 2002, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2013, 2019, 2020 онуудад нийт 9 удаа “Шилдэг аймаг”-аар шалгарч байсан юм.
Тэгвэл энэ амжилтаа бататгаж 2022 оны ажлынхаа үр дүнгээр түүхт 100 жилийнхээ ойн босгон дахин дээр “Шилдэг аймаг”-аар шалгарч ийнхүү 10 дахь удаагаа Монгол Улсын “Шилдэг аймаг” боллоо.
0 cэтгэгдэлтэй