Төв аймаг БНСУ-ын Намьяанжу хотын Эль эмнэлэг болон Кёнги аймгийн Квангжу хотын Чамчуван эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд дээрх эмнэлэгүүдэд Төв аймгийн эмч, эмнэлгийн албан хаагчдыг сургаж, дадлагажуулна. Мөн аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийх юм.
Тус санамж бичигт анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
0 cэтгэгдэлтэй