Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодолго”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ орон нутагт албан томилолтоор ажиллаж байгаа.
Өнөөдөр Төв аймагт ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, ажлын явц танилцаж байна.
Үргэлжлүүлэн ойжуулалтын талбайд ажиллана.
Томилолтын бүрэлдэхүүнд БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхжаргал, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин болон холбогдох бусад хүмүүс ажиллаж байна.
Төв аймаг 2030 он хүртэл нийт 20 сая мод тарихаар төлөвлөсөн. 2022 онд 1,2 сая мод тарьсан. Энэ жил мөн хэмжээний мод тарих, тарьсан модоо ачлан ургуулах ажлыг зохион байгуулж байна. Ойжуулалт 6 суманд 208,5 га талбайд хийгдсэн.
Эрдэнэ, Батсүмбэр, Жаргалант сумдад нийт 58,8 мян.га талбайд хортон шавжийн судалгаа хийж, 2,8 мян.га талбайд тэмцлийн ажил явуулаад байна.
Өнгөрсөн онд байгалийн дагалт баялаг ашиглах буюу 4 суманд самар түүх ажил явуулж 2,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
0 cэтгэгдэлтэй