Өмнөговь аймаг Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймаг болно

newslifemn 2023-04-28

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээ, хэрэгжиж буй хөтөлбөрүүд бусад мэдээллийг хүргэх зорилготой “Нээлттэй-Өмнөговь, Иргэн таны боломж” өдөрлөг 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд газрын харилцаа, төрийн цахим үйлчилгээ, Хүнс хөдөө, аж ахуй, Байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, Дулаан хангамж, харилцаа холбоо, банк санхүүгийн чиглэлийн төр, хувийн хэвшлийн 29 байгууллагын мэдээлэл үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

Энэ үеэр Өмнөговь аймаг нь Монгол Улсдаа хамгийн олон хүн амтай аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга онцолж байсан юм.

Өмнөговь аймаг 74 мянган хүн амтай бөгөөд 2050 он гэхэд суурин хүн амынхаа тоогоо Улаанбаатар хотын дараа орох төвлөрсөн хот болох зорилт тавьжээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд хүн ам, эдийн засгаа тэлэх, иргэдийг орон нутагтаа ая тухтай амьдрах бүхий л боломжоор нь хангахыг зорьж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байна.