Хурдан морины уралдаанд цахим технологи нэвтэрснээр уралдаж буй морьдын бүх талын мэдээлэл авах боломж нээгдэнэ

newslifemn 2023-04-23

Төв аймгийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг үзэгчдэд ээлтэй зохион байгуулах зорилтын хүрээнд цахим программ ашиглан хийхээр болж, Төв аймгийн МСУХолбоо Хөгжлийн дэвжээ ХХК-тай гэрээ байгуулжээ.

Энэхүү программ орсноор үндэсний хурдан морины уралдаанд цахим технологи нэвтрэх бөгөөд үзэгчид дэлхийн аль ч өнцгөөс тухайн уралдаанд уралдаж буй уяачид, морьд, амжилт, сэрвээний өндрийн талаар мэдээ мэдээлэл авах боломж нээгдэж байгаа юм.

Цаашид энэхүү программ дээр суурилж үндэсний хурдан морины уралдааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох тодорхой чиглэлүүд гарна.