Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: “Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш 6 сар өнгөрсөн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Тухайн үед Монгол Улсын валютын нөөц бололцоо 2.5 тэрбум ам.долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая ам.долларын нөөцтэй болоод байна. Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Валютын нөөц хамгийн багадаа гурван сарын импортын хэрэглээг хангах хэмжээний байвал сайн гэж үздэг. 3.4 тэрбум ам.доллар гэдэг бол манай улсын 4-5 сарын импортыг хангах хэмжээний нөөц гэсэн үг. Цаашдаа нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Биржээр зарагдсан нүүрсийг хилээр саадгүй гаргадаг тусгай гарцуудыг гаргаж хэвшүүлэх ажлыг анхаарч ажиллана.
Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн. Энэ нь валютын нөөц нэмэгдэхэд чухал нөлөө үзүүсэн. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Ингэснээр нэг тонн нь 100 ам.доллароор зарагддаг байсан нүүрс 180 ам.доллар болсон.
Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана.
Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Инфляц 10.6 хувь болж буурсан. 2022 оны зургаадугаар сард 13.2 хувь байсан инфляц аажимаар ч гэсэн бууж байгаа нь бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаагийн илрэл гэж бодож байна.
Дэлхийн Хятадын эдийн засаг хамгийн багадаа 5 хувийн өсөлт үзүүлэхээр байгаа нь Монгол Улсын эдийн засаг 7-гоос дээш хувиар өсөх хандлагатай байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна* гэлээ.
0 cэтгэгдэлтэй