С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ, ОЙЛГОМЖТОЙ ХҮРЭХ ЁСТОЙ

newslifemn 58 минутын өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцлаа.
Тэрбээр парламентын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх нь чухал болохыг онцолж, цахим системийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Шинэ платформд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын дүн, хуулийн төслүүдийн мэдээлэл, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах боломж зэрэг үйлчилгээг нэгтгэн хөгжүүлж байна.
УИХ-ын дарга энэхүү шинэчлэл нь парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоо, хяналтыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.