С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улс төрчид биш ард түмэн хохирно

newslifemn 51 минутын өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улс төрчид биш ард түмэн хохирно, төрийн ажил гацсан цаг минут бүрийн төлөөсийг та нар биш ард түмэн амьдралаараа төлдөг шүү.
126 гишүүн бүрийн ард итгэл хүлээлгэсэн иргэд бий. Тэдэндээ эргээд очих нүүртэй байцгаана шүү. Та бүхэн өнөөдөр ард түмэнд нуруугаа харуулж байгаа бол эргээд та нарт иргэд хатуухан хариу барьж чадна гэдгийг санаарай.
Өнөөдөр хүн бүр завгүй хөдөлмөрлөж байна. Малчид хэдэн малаа онд оруулах гэж, тариаланчид тарьсан ургацаа хяруунд цохиулж, цасанд даруулчихгүй бүрэн бүтэн хурааж авах  гэж нойр хоолоо хасан зүтгэж байна. Иргэдийн амьжиргаагаар наадаж, хүмүүсийн амьдралыг хөл дороо дэвсэлж улс төр хийдэггүй юм аа нөхөд өө.
Төрийн албан хаагчид, хөгшид буурлууд цалин тэтгэврийн нэмэгдлээ хүлээгээд үнийн өсөлтөд дарлуулан өлдөж ядарч байна. Иргэдийн амьжиргаагаар наадаж, хүмүүсийн амьдралыг хөл дороо дэвсэлж улс төр хийдэггүй юм аа нөхөд өө.
Ирэх өвөл, идэр есийн хүйтнээр Монгол улс гал алдах эсэх та нарын ажилдаа хандаж буй хандлагатай шууд хамаатай шүү.
Дахиад хэлье. Хойшлуулсан асуудал, хуралдаагүй хурал бүрийн ард улс орны хөгжил гацаж, айл өрхийн амьжиргаа хүндэрч байгааг дахин сануулья