Төв аймгийн Зуунмод хотын 81 жилийн ой тохиож байна

newslifemn 2023-06-20

Энэ жил Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа юм. Харин аймгийн төв болох Зуунмод хотын 81 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг Зуунмод хотын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг тохиолдуулан “Зуунмод марафон-2023” гүйлтийн тэмцээн, “Зуунмодод үйлдвэрлэв ” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

May be an image of 9 people, crowd and street

Үзэсгэлэн худалдааны үеэр Зуунмод хотын 6 багийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, хоршоод оролцож, нийт 100 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэж хямдралтай үнээр худалдаалсан юм.

Мөн хүүхэд, залуусынхаа дунд “Special night in Zuunmod” үйл ажиллагааг зохион байгуулна.

May be an image of 6 people and text
May be an image of text
May be an image of 1 person, dessert and text
May be an image of 2 people, tofu and text