Төв: ОХУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

newslifemn 8 цагийн өмнө

Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймгийн удирдлагууд өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн-агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин Павел Владимирович, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Садыкова Людмила Рафкатовна нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, боловсон хүчний солилцоо зэргийг хөгжлийн шинэ түвшинд гаргах талаар нэгдсэн ойлголттой байгаагаа тус тус илэрхийлсэн юм.

Мөн ОХУ-ын Ленинград мужийн захирагч Александр Юрьевич Дрозденкогийн Монгол Улсад хийхээр төлөвлөсөн албан айлчлалын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн нь хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам боллоо.