Бусдын амь насыг аврахын төлөө халуун цусаа бэлэглэгч ачтан доноруудын Дэлхийн өдөр жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдөр тохиодог билээ. Энэ жил дэлхийн донорын өдрийг тохиолдуулан Төв аймгийн удирдлагууд “Хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж донорууддаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ өдөр 70 удаа цусаа бэлэглэсэн Д.Сандагсүрэн, Д.Батгэрэл нар “Хүрэл донор” цол тэмдгээ гардан авлаа. Мөн 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн Г.Мөнхбат, Б.Энхзаяа, Д.Батцэцэг, Ц.Цогбадрах, Х.Солонго, Д.Энхбаатар, Э.Дашцэрэн нар “Хүндэт донор” цол тэмдгээ гардан авлаа.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1971 оны 03 дугаар сарын 18-нд анх удаа цус сэлбэх салбар станцыг байгуулсан ба өнөөдрийн байдлаар 11 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэж байгаа юм. Түүнчлэн цус, цусан бүтээгдэхүүнийг хүйтэн хэлхээний зааврын дагуу 27 суманд тээвэрлэлт хийж, цусан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
2026 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв шинээр цусны донорууддаа ферритин буюу төмрийн нөөц, резусын дэд бүлэг үзэж эхэлжээ.
Аймгийн хэмжээнд 700 гаруй донор бүртгэлтэй ба идэвхтэй цусаа өгдөг 300 гаруй донор байдаг аж.

4 cэтгэгдэлтэй
Login process is seamless and the security feels top notch. I feel safe depositing and withdrawing my funds here. Trust borneo777login
Solid platform with a very user friendly layout. I appreciate how straightforward the registration process was. Visit ba333bet
Super easy sign up process and I was playing my favorite slots within minutes. The support team is also very helpful. Great job jili777login.
The dedication to life-saving resources, as shown by these donors, is a profound example of social capital. It underscores how critical community infrastructure is-a principle that applies equally to managing digital platforms or finding a reliable resource, like aron play com.