Зүүн Хойд Азийн Орон Нутгийн Захиргааны Холбооны NEAR (The Association of North East Asia Regional Governments) Дижитал эдийн засгийн дэд хорооны хурал болон Мэдээллийн салбарын олон улсын хамтын ажиллагааны Анхдугаар форум Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужийн Шэньян хотод 2026 оны 06 дугаар сарын 09, 10-нд зохион байгуулагдлаа. Форумд NEAR-ийн гишүүн 24 орон нутгаас 200 гаруй төлөөлөл оролцож, итгэл мэдээлэл тавьж харилцан туршлага солилцсон юм.
Энэ үеэр бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард иргэдийн найрамдалт нөхөрлөлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцан ашигтай, хамтран ажиллах зарчмын хүрээнд Монгол Улсын Төв аймаг, БНХАУ-ын Ляонин мужтай найрамдалт харилцааны хэлэлцээр байгуулж, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Ляонин мужийн захирагч Ван Син Вэй нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Аймаг, мужийн дарга, захирагч нар эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, дэд бүтэц, шинжлэх ухааны дэвшилтэт технологи, байгаль орчны хамгаалалт, ногоон хөгжил зэрэг олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах санал солилцов.

1 сэтгэгдэлтэй
Kadıköy Termal Kamera ile Su Kaçağı Tespiti Gayrettepe’deki ofisimizde tuvalet rezervuarından kaçak vardı. Hızlı ve temiz çalıştılar. https://medinslegal.com/