Төв аймгийн ИТХ-аас “ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025” сэдэвт өдөрлөгийг Баянцагаан суманд зохион байгууллаа

newslifemn 2025-02-11

101 жилийн түүхтэй Баянцагаан сум нь 5 багийн 568 өрх бүхий 1838 иргэнтэй бөгөөд сумын ИТХ-д 15 Төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.
Уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ: Орон нутгийнхаа ирэх он жилүүдийн хөгжлийг тодорхойлоход та бүхний санал санаачлага чухал бөгөөд шинээр байгуулагдсан орон нутгийн өөрөө удирдах, гүйцэтгэх засаглалын байгууллагууд Төв сайхан нутгаа хөгжүүлж, хөгжлийн бодлогын уламжлал, шинэчлэлийг ханган хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд хууль дээдлэх, хүний эрхийг тэргүүн зорилгоо болгон, орон нутагтаа хөгжлийг цогцлоон бүтээхийн төлөө хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэл дүүрэн буйгаа илэрхийллээ.
Уулзалтаар хамтран зохион байгуулагч байгууллага болон ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүд:
– Аймгийн ИТХ-ын бодлого, үйл ажиллагааны мэдээлэл, Малчны тухай хуулийн талаар
Egazar.gov.mn цахим системийн ашиглалтын талаар
– Сумын эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдлын мэдээ, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өглөө.