Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нарийн мэргэжлийн оношилгоог орон нутагтаа хийлгэх, Улаанбаатар хот руу шилжүүлэх тохиолдлыг бууруулах, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгоор 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд БОЭТ-д MRI аппарат суурилуулах ажлыг тусгасан. Үүний хүрээнд 1.5T соронзон үелзүүрт томограф (MRI) аппаратын нээлт болж аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Засаг даргын орлогч Ж.Занабазар нар оролцлоо.
Түүнчлэн Өмнөговь аймгийн БОЭТ нь улсын хэмжээнд шингэн гелигүй 1.5 Теслагийн MRI технологийг нэвтрүүлсэн 3 дахь, орон нутагт 2 дахь эмнэлэг болж байна. Мөн тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор серверийн өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулж, цахилгааны хэлбэлзлээс хамгаалах болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллажээ.
Ингэснээр Дэлхийн түвшний орчин үеийн технологийг Өмнөговь аймагт нутагшуулснаар иргэд заавал нийслэлийг зорихгүйгээр шаардлагатай нарийн мэргэжлийн дүрс оношилгооны үйлчилгээг орон нутгаасаа авах боломж бүрдэж байна.

1 сэтгэгдэлтэй
This is where the real action is! phluckysabong brings the local energy right to my screen. The odds are fair and the streaming quality is top notch. Love it! phluckysabong