Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчлийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ

newslifemn 2026-10-2

Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Аймгийн хэмжээнд сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн криминологи, зөрчлийн деликтологийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж ажилласан билээ.
Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит гуравдугаар хурал хуралдаж хуулийн сэтгэл судлалын “Асхан” холбоо НҮТББ-ын хийж гүйцэтгэсэн “Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд үйлдэгдсэн зөрчлийн деликтологийн (деликтийн эрх зүйн) судалгаа, Өмнөговь аймгийн криминологийн судалгааны тайлантай танилцаж, хүлээн авлаа.
Тус деликтологи, криминологийн судалгааны тайланд тулгуурлан ирэх жилүүдэд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг төлөвлөх мөн аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд, төрийн болон төрийн байгууллагуудын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх салбар дундын хамтын ажиллагаа сайжрах, ирэх жилүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой үр дүнтэй төлөвлөж гэмт хэрэг, зөрчлийг буурахад чухал ач холбогдолтой юм.