Өмнөговь: Иргэдтэй ганцаарчилсан уулзалт зохион байгуулж зөвлөмж зөвлөгөө өглөө

newslifemn 2026-10-21

Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөт ажлын хүрээнд “Бүх нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа”-ны ажлын баг бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ажиллалаа.
Иргэдэд аймгийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, цаг үеийн мэдээлэл хүргэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын болон Хулгайлах, цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч иргэдтэй ганцаарчилсан уулзалт зохион байгуулж зөвлөмж зөвлөгөө өглөө.