УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.10.06/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар байнгын хорооны гишүүдэд танилцуулж санал хураалт явуулахад 83,3 хувиар санал дэмжигдэв.

0 cэтгэгдэлтэй