Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж, нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж холбогдох албаны хүмүүс оролцов.
“Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ нь говийн бүс болон Өмнөговь аймагт уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үзүүлэх бөгөөд бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг юм.
Мөн түүнчлэн улсын төсвийн 7.2 тэрбум, орон нутгийн төсвийн 11.6 тэрбум, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын чиглэлээр тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлсэн юм.
Цаашид аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэд олон нийтэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн, шинэ санал санаачилгыг тогтмол дэмжин ажиллах болно гэв.

0 cэтгэгдэлтэй