Төв аймгийн ИТХ-аас 2025 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих урианы жил” болгон зарлаж үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа билээ. Үүний нэг илэрхийлэл бол өнөөдөр зохион байгуулсан “Neon face” үйл ажиллагаа юм. “Бизнесийн хөгжлийг дэмжих урианы жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор Үсчин, гоо сайханч, хумс засалчдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг амжиттай зохион байгуулж, шилгүүдийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын БОНБТХОХ-ийн дарга Э.Уянга, Монгол Улсын ахуйн үйлчилгээний гавьяат ажилтан, Дэлхийн шүүгч, “Белла” салоны захирал, Монголын үсчин гоо засалчдын холбооны мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн нар гардуулан өглөө.
Үсчид, гоо сайханчид, хумс засалчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, уран сэтгэмж авхаалж самбааг сорих, улсын аваргын тэмцээнд оролцуулах, дэлхийн загварын чиг хандлагыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд 7 баг оролцож, сонгогдсон эмэгтэй модель дээр 2025 оны тренд болж буй неон өнгөнүүдийн хослолыг амилуулсан юм. Тэмцээний эхний хэсэгт хумсны уусалттай будалт, дараагийн хэсэгт нүүр будалт хийсэн бол сүүлийн хэсэгт үсний задгай самналт, хөнгөн ороолт зэргийг хийж, неон өнгийг нүүр, үс, хумсанд бүрэн уусгасан бүтэн коллекц гаргасан нь шинэлэг болж байгааг мэргэжлийн шүүгчдийн зүгээс онцолсон.
Тэмцээнийг Монгол Улсын ахуйн үйлчилгээний гавьяат ажилтан, Дэлхийн шүүгч, “Белла” салоны захирал, Монголын үсчин гоо засалчдын холбооны мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, дэлхийн эмэгтэй үс засалтын шүүгч, “Белла” брендийн сургагч багш, мастер үсчин Э.Баярцэнгэл нарын шүүгчид шүүн явууллаа.
“ХУМС ЗАСАЛ” төрөлд:
1. “Төв” салоны маникюр артист Ц.Цэнд-Аюуш
2. “Оdko’s make up nail studio”-ийн маникюр артист М.Чанцалсүрэн
3. “Гайхамшигт” салоны маникюр артист Ц.Баярсайхан
4. “888” салоны маникюр артист Д.Сүнжидмаа
5. “Гайхамшигт” салоны маникюр артист Г.Болорчимэг нар эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
“ГОО САЙХАН, НҮҮР БУДАЛТ” төрөлд:
1. “Хатан зөгий” салоны гоо сайханч Д.Хүсэхбаяр
2. “Odko’s make up nail studio”-ийн гоо сайханч С.Сувдаа
3. “888” салоны гоо сайханч У.Саруултуяа
4. “Цэкү” салоны гоо сайханч Э.Батмөнх
5. “Төв” салоны үсчин Ц.Хулан нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаа шардан авлаа.
“ҮСЧИН” төрөлд:
1. “888” салоны үсчин Н.Цэлмэг
2. “Хатан зөгий” салоны үсчин Б.Гүнбилэг
3. “Гайхамшигт” салоны үсчин Б.Мөнхзул, Б.Отгонжаргал
4. “Төв” салоны үсчин Э.Бүрэнжаргал
5. “Odko’s make up nail studio”-ийн үсчин Х.Нармандах нар шилдгээр шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Багийн нийлбэр дүнгээр “Хатан зөгий” салоны хамт олон шилдгийн шилдгээр шалгарч “Гранпри” цом, 1 сая 500 мянган төгрөг, өргөмжлөлийн эзэд боллоо.

0 cэтгэгдэлтэй