Төв аймаг спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуультай боллоо

newslifemn 2024-08-19

Төв аймаг тив дэлхийд нэрээ дуурсгасан алдарт тамирчдынхаа залгамж үе болсон мэргэжлийн тамирчдыг бага наснаас нь шинжлэх ухааны дагуу тасралтгүй бэлтгэх, эрүүл чийрэг, бие бялдартай, зориг тэвчээртэй, алсын зорилго тэмүүлэлтэй, эр оронч хөдөлмөрч дайчин Монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилгоор аймгийнхаа төвд спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулж, ашиглалтад хүлээн авлаа.
Энэхүү сургууль нь спортын 13 төрлөөөр Төв аймгийн 27 сумын хүүхдүүдийг элсүүлэн сургах бөгөөд боловсролын багц хуульд заасны дагуу төрөлжсөн сургуулийн хөтөлбөрөөр хичээллэнэ.
Тус сургууль дадлага туршлагатай багш, дасгалжуулагчид хичээл зааж, спортын алдартнууд зөвлөх ба үндэсний хэмжээний болон олон улсын зэрэг цолтой багш дасгалжуулагчид, алдартай тамирчид, спортын холбоодтой хамтран ажиллах болно.
Цаашид тамирчдын бэлтгэлийн бааз бүхий олон улсын сургууль болгон өргөтгөн хөгжүүлэхээр төлөвлөж байна.