Төв аймгийн удирдлагууд УБТЗ нийгэмлэгт баяр хүргэлээ

newslifemn 2024-08-7

Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг үүсэж хөгжсөний түүхт 75 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” байгууллага болсон билээ. Тиймээс түүхэн өдрийг тохиолдуулж Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Төв аймгийн 6 сумын нутаг дэвсгэрээр 600 км гаруй төмөр зам дайран өнгөрдөг.

Зам дагаж хөгжил гэдэгчлэн бүтээн байгуулалт, ард иргэдийн аж амьдралд ахиц дэвшил авчирсан Улаанбаатар төмөр зам компаний Мандал, Майнт, Багахангай зэрэг томоохон өртөө, зөрлөгүүд Төв аймагт байгуулагдсан байдаг юм.

Үүнийг дагаж Төв аймгийн олон мянган иргэд энэ салбарын мэргэжлийг эзэмшиж, ажил, амьдралаа холбон, түүнийхээ үр шимийг хүртэж байгаад Төв аймгийн Нутгийн удирдлагын байгууллага болон нутгийн зон олон талархаж байна хэмээн Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа хэллээ.