Бүс нутгийн болон нутгийн иргэдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санамж бичиг үзэглэлээ

newslifemn 2024-07-28

Зүүн азийн бүс нутгийн аялал жуулчлалын холбооны 18 дахь удаагийн Ерөнхий чуулган (EATOF)-ны хүрээнд Монгол Улсын ёс заншил, соёл урлаг, өв соёлыг сурталчлах, гишүүн мужуудын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн иргэдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
– БНСУ-ын Кангвон мужийн Аялал жуулчлалын байгууллага- Төв аймгийн аялал жуулчлалын холбоотой
– БНСУ-ын Сөүл хотын REAMONGRAEIN корпораци, Төв аймгийн Соёл урлагийн газартай
– Бүгд Найрамдах Социалист Веатнам Улсын “ХОАНГ АНХ ИНВЕСТМЕНТ” ХХК Төв аймгийн Эрдэнэ сумын “Аз жаргалтай аялал” ХХК-тай тус тус хамтран ажиллахаар боллоо.
Мөн нутгийн иргэдийн аялалыг өргөжүүлэхээр Төв аймгийн Аялал жуулчлалын холбоо, Алтанбулаг, Аргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт, Эрдэнэ, Эрдэнэсант сумдын Засаг дарга нар, Нутгийн Иргэдийн Аялал Жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид хоорондын гурвалсан гэрээ байгуулж, тогтвортой аялал жуулчлалыг өргөжүүлэх ажлын эхлэл тавигдлаа.