Төв аймагт 2024 онд Эрүүл мэндийн салбарт 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

newslifemn 2023-11-22

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, сумдын эрүүл мэндийн төвийн /цахимаар/ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа ажил, ирэх оны төсөв, тус салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, албан хаагчдын саналыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.
Уулзалтаар 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр ирэх оны 4 сараас эхлэн төрийн бүх албан хаагчдын цалинг 10%, нийтлэг үйлчилгээний салбарын ажиллагсдын цалинг 20%-иар нэмэгдүүлж, орон нутгийн нэмэгдлийг аймагт 20%, суманд 40%-иар тооцож олгохоор шийдвэрлэснийг танилцууллаа.
Мөн орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч, аймгийн Эрүүл мэндийн салбарт 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулсан тухай онцолсон юм.
Тухайлбал:
Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн барилгыг 2023 оны 12 сард багтаан ашиглалтад оруулах
– Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг дуусгахад шаардагдаж байсан үлдэгдэл санхүүжилт
– Хөшигийн хөндийд баригдаж байгаа ХӨСҮТ-2 барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил
– “Эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.