Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан Төв аймагт анх удаа Ерөнхий боловсролын сургуулиудын залуу багш нарын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинээр байгуулсан юм.
Чуулга уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Нарантуяа, Залуучуудын хөгжлийн төвийн дарга Ц.Лхагва-Орлом, аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Г.Тэмүүжин нар оролцож, боловсролын салбарт баримталж буй бодлого хөтөлбөр, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, залуу багш нарын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр мэдээлэл хүргэлээ. Мөн Төв аймгийн Гэрэлт ирээдүй сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч Э.Ану-Үжин “Сэтгэл зүйн дархлаа, сэтгэл зүйн боловсрол”-ын талаар сонирхолтой итгэл танилцууллаа.
Энэхүү чуулгад Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 28 сургуулийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл, залуу багш нар маань идэвх санаачлагатай оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд аймгийн удирдлагуудад санал хүсэлтээ илэрхийллээ.
Төв аймгийн Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүнээр “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн Англи хэлний багш Н.Болорчимэг, дэд тэргүүнээр Зуунмод 5-р сургуулийн биеийн тамирын багш А.Басхүү, нарийн бичгийн даргаар БШУГ-ын мэргэжилтэн Б.Анударь, 6 бүсээс тэргүүлэгч гишүүд тус тус сонгогдлоо.
Залуу багш нараас гарсан санал хүсэлтийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, цаашид Сургалтын өмнөх боловсролын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургуулийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдээр хүрээгээ тэлэхээр тогтлоо.
0 cэтгэгдэлтэй