Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг ойн сан эзэлдэг ба үүнийг 8.6 хувьд хүргэж, цөлжилт газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зорилготой.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 20.6 сая мод тарьсан бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн ургалттай байна.
Мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай боллоо.
0 cэтгэгдэлтэй