Төв: Байгууллагын соёл, уур амьсгалыг сайжруулах багц сургалт зохион байгуулав

newslifemn 2026-11-12

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан  Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Bridge академи”-тай хамтран албан хаагчдынхаа дунд “Байгууллагын соёл, уур амьсгалыг сайжруулах нь” сэдэвт гурван үндсэн агуулга бүхий багц сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалт нь албан хаагчдын багаар ажиллах ур чадвар, харилцаа, хандлагыг хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, улмаар байгууллагын эерэг соёл, бүтээлч уур амьсгалыг төлөвшүүлэхэд чиглэсэн ба албан хаагчдын хамтын ажиллагааг дэмжих, харилцааны эерэг хандлагыг төлөвшүүлэх, нэг зорилгын төлөө нэгдсэн ойлголт, үнэт зүйлтэй хамт олон бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.