Төв аймгийн Зуунмод сумын дулааны шугамын 60 хувийг шинэчилнэ

newslifemn 2026-06-10

Төв аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026-2027 онд халаалтын 1-7 дугаар хэсгийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр “Цагаан зуун” ХХК шалгарч барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Төслийн хүрээнд нийт 12000 м урт дулааны шугамыг шинэчлэх бөгөөд энэ онд нийт шугамын 60 хувийг шинэчлэн засварлах зорилт тавин ажиллаж байна.