Өмнөговь аймгийн ИТХ: Эмэгтэй төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

newslifemn 2026-05-26

Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймаг, сумын эмэгтэй төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Жендэрийн үндэсний хороо, Ардын Их Хурлын ахмад депутат, “Шударга нийгмийн төлөө хамтдаа”, “Couch Lab”, “Цахим говь” төрийн бус байгууллага болон Инфа Софт Технологийн дээд сургуультай хамтран зохион байгуулсан юм.
Сургалтын хүрээнд хувь хүний хөгжил, манлайллыг төлөвшүүлэх, бодлогын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, хиймэл оюун ухааныг оновчтой ашиглах чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэлээ. Мөн Үндсэн хуулийн шинэчлэл, үзэл санаа, Их Монгол Улсын түүхэн өв, Чингис хааны төрт ёсны үзэл баримтлал зэрэг сонирхолтой сэдвүүдийг багтаан хүргэж мэдлэг мэдээллээ нэмэгдүүлсэн төлөөлөгчид болон албан хаагчдад сертификат гардуулав.
Мөн УИХ-ын гишүүн Р.Сэддорж Сургуулийн өмнөх боловсрол болон Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Чадавхжуулах сургалтад хамрагдсан аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, ажлын албаны мэргэжилтнүүд болон сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, сургагч багш нартаа талархал илэрхийлье.
Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын алба