Төв аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахгүй байх аян өрнөж байна

newslifemn 2024-12-17

Төв аймгийн Засаг даргын А/776 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, Төв аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахгүй байх санал санаачилгыг өрнүүлж байгаа билээ.

Үүнтэй  холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга С.Магнайбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг утаат болон электрон тамхи худалдан борлуулах зөвшөөрөл бүхий дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудын дарга, эрхлэгч нартай уулзаж, санал хүсэлтийг сонслоо.