Төв аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар, Аймгийн 2025 оны төсөв батлах тухай, Төв аймгийн сонгуулийн хороо татан буулгах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоол (“Журам батлах тухай”-Шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжин нэвтрүүлэх, үр дүнг урамшуулах журам)-ыг хүчингүй болгох тухай гэсэн асуудлыг хэлэлцлээ.
Мөн 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний биелэлт, 2025 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалт тогтоож санал уламжлах тухай, Төв аймгийн Сэргэлэн сумын Номтын амны 1232,7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг уламжлах тухай, Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ хуваарь батлах тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, 2025 онд Төсвийн томилолтоор шаардлагатай мэргэжлийн, ирээд сурсан зүйлсээрээ ахиц дэвшил гаргах хүмүүсийг л явуулна. Түүнээс бус хэн дуртайг нь төсвийн мөнгө үрж явуулахгүй. 2025 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн салбарт дэвшил гаргах хүмүүсийг албан томилолтоор явуулна. Шаардлагагүй сургалт семинар нэрээр үр ашиггүй томилолтод нэг ч хүнийг явуулахгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв.
0 cэтгэгдэлтэй