Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд: Ардчиллын 34 жилийн түүхэнд анх удаа парламентын реформ хийгээд 126 гишүүнтэй болж, холимог системийг бий болгосон. Үр дүнд нь 5 намын төлөөлөл парламентад бүрдсэн. Тэнцвэртэй сайн парламент бий болсон. Тиймээс бид эдийн засгийн реформ хийх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Хамтарсан Засгийн газар тулгамдаад байгаа тогтолцооны өөрчлөлтүүдийг хийхээр болсон.
Хамтарсан Засгийн газрын суурь реформ нь эрчим хүчний реформ байна. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байгаа. Гэтэл газар дээр байгаа эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний хоёрт орж байгаа. Энэ бол олон улсын судалгаа. Монгол Улс өндөрлөг газар байдаг болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй.
Гэтэл өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний дутагдалтай явж байгаа. Сүүлийн 20, 30 жилийн үл ойлголцол, талцал хуваагдлын улмаас томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр томоохон төслүүдээ хэрэгжүүлж, үр дүнг гаргая.
Эрчим хүчний реформ зөвхөн цахилгааны үнэ тарифыг нэмэх тухай асуудал биш. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй байгаа. Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байна.
Харин богино хугацаандаа үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ” гэв.
2 cэтгэгдэлтэй
Цахилгаан дулааны үнэ нэмчихээд Тэтгэвэр тэтгэмжээ нэмээгүй байж яаж иргэдэд дарамт болохгүй гэж яаж хэлж чадаж байнаа гишүүн болохдоо амалсан амлатаасаа эсрэг зүйл хийж байгаадаа ичих нүүр совест алга уу
Цахилгаан дулааны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний үнэ нэмэгдэхээр ард иргэд яаж амьдрах вэ? Та нар хяналт тавьж чадах уу ? Импляц өснө биз дээ !!! Та нар рефором гэж худлаа орилоод үр дагварыг нь яаж тооцоолж байна даа ?????нэг л их оновчтой үр дүнтэй ажил хийж байгаа юм подрохоо больмоор юм биш үү