“Сэлэнгэ-2024” хээрийн сургуульд оролцох цэргийн цуваа Дорнод аймагт ирлээ

newslifemn 2024-08-13

“Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцох цэргийн цуваа өчигдөр Дорнод аймагт ирлээ.

Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг энэ сарын 25-28 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Г.К.Жуковын хөшөөний нээлт, Орос, Монголын дайчдад хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх, цэргийн ёслолын жагсаал, Монгол цэргийн музей, “Ялалт” музейн хамтарсан “Бид мартахгүй” уран бүтээлийн үзэсгэлэн болно.

Ойн баярыг аймгийн төв болон Халх гол суманд тэмдэглэх бэлтгэл ажил өрнөж байна гэж зохион байгуулах комиссоос мэдээлэв.

Д.Дэлгэрмаа