Монгол үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, хүн, байгаль, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Төв түмний цэнгэл” баяр наадам энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Тус наадамд гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид, аялагч, жуулчдыг өргөнөөр оролцуулж, улс, аймаг, орон нутгийнхаа өв соёл, ёс заншил, уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор 2018 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой боллоо. Монгол Улсын Засгийн газрын “Монголд зочлох жил 2023-2025”, Төв аймгийн “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Зүүн Азийн Аялал Жуулчлалын холбоо” (EATOF)-ын гишүүн есөн орны 150 орчим зочид төлөөлөгчид оролцож байгаа нь Төв аймгийн бусдаас ялгарах онцлог, ондоошил дээр тулгуурлаж аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход түлхэц болно хэмээн харж байна.
Мөн Монгол Улсын Тэргүүний Алтанбулаг сумын нэрийн хуудас болсон “Хатантуулын бүсгүйчүүд” эвент арга хэмжээтэй хамтатган зохион байгуулав.
0 cэтгэгдэлтэй