Төв аймгийн сагсан бөмбөгийн баг тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ

newslifemn 2024-07-27

Төв аймаг 2024 оныг “Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж уриа дэвшүүлсэн.
Урианы жилийн болон гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын ивээл дор БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Улаан хотод 7 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.
Олон Улсын Сагсан бөмбөгийн тэмцээнд С.Наранхүү дасгалжуулагчтай Төв аймгийн насанд хүрэгчдийн эрэгтэй баг амжилттай оролцож гутгаар байр эзэллээ.
Тэмцээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нийт 24 баг тамирчид оролцлоо.