Төв аймагт эрүүл мэндийн салбарт нийт 31.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна

newslifemn 2024-04-1

Төв аймагт Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Салбарын хөгжилд бидний манлайлал” хэлэлцүүлэг, баярын хурлыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс, эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Төв аймгийн хэмжээнд 27 сумын 94,0 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төв, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орчин нөхцөл, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад орон нутгийн зүгээс ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж 2021-2024 онд эрүүл мэндийн салбарт нийт 31.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө манлайлсан эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг салбарын болон аймгийн шагналаар шагнаж, ОХУ, БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагад туршлага судлах Эрхийн бичиг гардууллаа.
May be an image of 1 person, dais, newsroom and text
May be an image of 1 person and text that says "T TeB aйmar TeB aйmar www.tov.gov.mn"
May be an image of 4 people, newsroom and text