Төв аймгийн “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-үүд шалгарлаа

newslifemn 2024-03-19

Төв аймаг энэ жилийг “Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.  Тус ойг угтан аймгийн Засаг даргын захирамжаар Хүүхдэд ээлтэй эцэг, эхийн зөвлөл” шалгаруулах болзол гаргажээ. Тэгвэл тус болзлыг бүрэн хангасан шилдэгүүдээ тодруулж шагналаа.
 2023 оны “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-өөр шалгарсан “Хүмүүн цогцолбор бага сургууль”-ийн Эцэг эхийн зөвлөл
Урлагийн авьяас, уран бүтээлээрээ олон нийтийг соён гээгээрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, “Авьяаслаг гэр бүл”-ээр шалгарсан Зуунмод сум 3 дугаар багийн өрх Т.Нямсүрэнгийн гэр бүл
Улс бүс, тив дэлхийн чанартай дугуй, цана, гүйлтийн уралдаан, тэмцээнд гэр бүлээрээ тогтмол амжилт үзүүлж “Спортлог гэр бүл”-ээр шалгарсан Жаргалант сумын Г.Гантулгын гэр бүл
Малын үйлдвэр угсааг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малч ухаан, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан “Хөдөлмөрч гэр бүл”- ээр шалгарсан Цээл сумын малчин П.Баярсайханы гэр бүл
Хүмүүнлэгийн болон олон нийтийн сайн сайхны төлөө “Халуун сэтгэл-Дулаан гутал” “Малчдад туслах” аянуудыг өрнүүлж, “Хүмүүнлэг гэр бүл”-ээр шалгарсан Зуунмод сумын Б.Сүхбаатарын гэр бүл
Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх хариу үйлчилгээг үр дүнтэй үзүүлэхэд хамтарсан багийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, “Хамтарсан багийн шилдэг ахлагч”-аар шалгарсан Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг
2023 онд хамтарсан багийн төлөвлөсөн ажлаа үр дүнтэй хэрэгжүүлж, “Шилдэг хамтын ажиллагаатай хамтарсан баг”-аар шалгарсан Мөнгөнморьт сумын хамтарсан багийн ахлагч Б.Батчимэг
2023 оны шилдэг “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-өөр Цээл сумын “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл
2023 оны шилдэг “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөр аймгийн Цагдаагийн газрын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”
2023 оны шилдэг “Төрийн бус байгууллага”-аар шалгарсан “Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэн Төрийн бус байгууллагын тэргүүн Э.Ану-Үжин нарыг алдаршуулж, шагналыг гардууллаа.