Уул уурхайн баялгаа өртөг шингээж борлуулахын тулд үйлдвэрлэл бий болгож, аж үйлдвэрийн парк байгуулах шаардлага байна гэв

newslifemn 2024-02-1

“Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганы Говийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 29-нд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга  панелистаар оролцлоо. Энэ өдөр нөөц, кластер, худалдаа гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Урьдчилсан хэлэлцүүлгээр бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу тал, тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилго тавьсан.

Чуулганаар говийн бүсийн боловсрол, эрүүл мэнд, ажиллах хүчний талаар хэлэлцлээ. Хэлэлцээд орхидог биш гарц шийдлийг тодорхойлох ёстой. Монголын говь түүхийн өлгий, өв соёлын гал голомт. Түүх соёлын дурсгалт газруудыг түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.

Энэ үеэр говь нутаг газрын хэвлийн баялаг ихтэй. Уул уурхайн баялгаа өртөг шингээж борлуулахын тулд үйлдвэрлэл бий болгож, аж үйлдвэрийн парк байгуулах шаардлага байгааг чуулганд оролцогчид онцолж байна.

Аж үйлдвэрлэл хөгжиж байгаа Дорноговь, Өмноговь аймгуудад боомтын үйл ажиллагааг сайжруулах нь тулгамдсан асуудлын нэг юм. Бэлчээрийн доройтол, усны асуудал, боловсролын салбарын хүртээмж, нарийн мэргэжлийн эмч бэлтгэх асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь тус бүс нутгийн хэлэлцүүлгийн гол агуулга оршиж байлаа.