Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт болж буй “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-д оролцох үеэрээ тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрт зочилж, тус компанийн удирлагуудтай уулзаж, компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Монгол Улс дах Газрын тосны олборлолт, ашиглалтын үйл явцын талаар санал солилцлоо.
Тус компани нь өнгөрсөн онд 50.000 түүхий газрын тосыг олборлож экспортод гаргасан байна. Хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөг цооногын ажил хийж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Энэ жил олборлолтын цооногоо нэмэгдүүлж, олборлолтын хэмжээгээ 60.000 тонн болгох төлөвлөгөөтэй ажилдаа оржээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Газрын тосны бодлогын газрын дарга Хишигдалай нар үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 орчим км зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавьлаа. Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ 1,5 сая тонн тос боловсруулах юм байна.

4 cэтгэгдэлтэй
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://www.binance.com/register?ref=IHJUI7TF
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?