
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг барилгын зөвшөөрөл авах, олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ.
Харин үүнд Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Хууль зөрчиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Хариуцлага хүлээж ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй залуучуудыг “ХАРЛУУЛАХ” мэдээ их явж байна. Нийслэлд баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг. Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж, дуртай газраа хашаалчихдаг. Тэдний дунд томоохон компаниуд ч бий. Эдгээр зөрчлүүдийг арилгахын төлөө бид шат дараатай арга хэмжээ авч байгаа.
Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэх асуудал гарч байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэдээг зориуд тараахыг тэвчихгүй ээ.
Миний бие ажил авсанаас хойш хууль, дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна. Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм мэдээллийг түгээхээ зогсоохыг хүсье хэмээжээ.
0 cэтгэгдэлтэй