Евгений Ильиных: Манай машинуудыг Монголчууд Зөвлөлтийн үеэс мэднэ

newslifemn 6 цагийн өмнө

«УРАЛ» автомашины үйлдвэрийн төлөөлөгч Евгений Ильиныхээс цөөн асуултад хариулт авсан юм.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Бид боломжит түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд монголчууд манай техникийн бодит үнэ цэнийг олж харна гэж найдаж байна. Үүнд цаг хугацаагаар баталгаажсан найдвартай хийц, цаг уурын хүнд хэцүү нөхцөлд ашиглах боломж, бартаат замыг туулах чадвар, ашиглалтын дээд зэргийн үр ашгийг дурдаж болно” хэмээн онцолсон.

-Бидний ээж аавын хэрэглэдэг байсан орос машин эргэн ирлээ. Өнгөрсөн үеийнхээс өнөөдрийн эл үзэсгэлэнд дэлгэж буй Урал машинууд юугаараа давуу вэ?

-Манай бүтээгдэхүүнийг Монголчууд Зөвлөлтийн цагаас мэднэ. Гэхдээ одоогийн “Ural NEXT 6×6” машиныг хуучныхтай харьцуулшгүй. Өмнөх үзүүлэлтүүдийг нь илүү сайжруулсан. Бид Оростоо хамгийн том автомашиныг үйлдвэрлэдэг. “Ural NEXT 6×6” машины бүхээг нь орчин үеийн дизайнтай. Технологийн дэвшилтэд материал ашигласан учир нь дулаан, дуу чимээ тусгаарлах чадварууд нь сайжирсан. Эрс тэс уур амьсгал, бартаат замд хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь тав тух, аюулгүй байдлыг хангасан. Жолоочид ачаалал бага ирнэ. Бага ядарна.

-Цахим тоноглолтой юу?

-Ашиглалтын хялбар байдлыг нэмэгдүүлэх олон төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна үндсэн багцад аяллын удирдлага, урьдчилан халаагч, тоормос ABS-ээр тоноглосон. Хазайлтын өнцгийг тохируулах боломжтой мульт-рүүл, цахилгаан цонх, халдаг толь, салхины шил, бүх үйлдлийг компьютертой холбосон дэлгэцтэй. Тохируулга сайтай жолоочийн суудал нь ядаргааг багасгаж, 2DIN дэлгэц бүхий орчин үеийн мультимедиа систем нь аяллыг илүү тав тухтай болгодог. 12В-ын залгуур болон USB портоос цахилгаан хэрэгслийг цэнэглэх боломжтой.

-Хэдэн морины хүчтэй вэ?

240, 285, 312 морины хүчин чадалтай SCR систем бүхий ЯМЗ-536 дизель хөдөлгүүрүүдийн раам хүрээ нь байгаль орчинд ээлтэй 5-р ангиллын шаардлагыг хангасан.

Үзэсгэлэнд дэлгэсэн таван автомашины тус бүрийг онцлогийг эндээс сонирхоно уу?

 Sobol NN 4×4

Үзэсгэлэнд «Соболь NN 4х4» загварын автомашины «ачааны фургон» загварыг танилцуулсан. «Соболь NN 4х4» гурав хүний ​​суудалтай бүхээг, 7.8 шоо метр багтаамжтай ачааны тасалгаатай. Бүх дугуй хөтлөгчтэй «Соболь NN 4×4» нь хатуу хучилттай болон бартаат замаар тав тухтай явахад зориулагдсан, туулах, удирдах, маневрлах өндөр чадвартай шинэ үеийн тээврийн хэрэгсэл аж.

Бартаат замд зориулсан үл хамаарах урд тэнхлэгтэй, хүндрүүлэх араатай (2.82), залгадаг бүх дугуй хөтлөгчтэй, арын тэнхлэгийн дифференциал түгжээ, газраас тэнхлэг хүртэлх зай 220 мм, хөдөлгүүр болон радиаторын хамгаалалттай, үүнээс гадна тороос холбох зориулалттай арын чирэгчийг суурилуулсан зэрэг онцлогийг нь дурдаж болох юм.

Gazelle NN

Холын зам туулахад хамгийн их тав тухыг хангах зориулалттай 19 тохилог зорчигчийн суудал бүхий орчин үеийн автобус. Хүний анатомид тохирсон суудал нь элэгдэлд тэсвэртэй материалаар хийгдсэн бөгөөд дэрний урт, бүсэлхийн дэмжлэгтэй, мөн тохируулж болох гарын түшлэгтэй, хойш 18 градусаар налах боломжтой тул хол зайд ч ая тухтай аялах боломжтой. Гурван цэгийн суудлын бүс нь зорчигчдын аюулгүй байдлыг нэмэлтээр хангадаг.

Автобусны дотоод засал чимэглэлийг маш нарийн тооцож гаргасан. Бүхээгийн тааз, хаалга, хана нь дулаан, дуу чимээ, чичиргээний тусгаарлагчтай бөгөөд ингэснээр машин доторх температурыг тохь тухтай байлгаж, жолоодох үед гаднын дуу чимээг багасгана. Панорамик шиллэгээ нь орчны харагдах байдлыг хангадаг бөгөөд шилний гүн бууралт, хамгаалалтын хөшиг нь машины дотор юу болж байгааг гаднаас харах боломжийг тасалж, агааржуулалтын системийн ачааллыг бууруулдаг зэрэг олон давуу талтай.

Суурилагдсан аудио болон видео систем нь аялал бүрийг тааламжтай болгодог. Бүхээг дотор 22 инчийн таазны LCD дэлгэцтэй, харин аудио-систем нь хүчирхэг хоёр сувгийн өсгөгч, жиргээчтэй дөрвөн чанга яригчтай бөгөөд хүрээлэн буй орчны дууны эффектийг бий болгодог.

Gazelle Business 4×4

Бартаат замыг туулагч «Газель БИЗНЕС 4х4» маркийн микроавтобус нь бүх дугуй хөтлөгч системээр тоноглогдсон учир зөвхөн хойд дугуйн хөтлөгчийг ашиглан хурдны болон шороон замаар ая тухтай аялах боломжийг олгодог. Ингэснээр түлшээ хэмнэж, дуу чимээ, чичиргээг багасгадаг. Элс, шавар туулах шаардлага гарваас урд тэнхлэгийг холбоно. Харин үнэхээр бартаа ихтэй, хэцүү замаар явах тохиолдолд арын тэнхлэгийн хүндрүүлэх араа, түгжих дифференциалыг холбох боломжтой.

4х4 раам хийц, өндөрлөгөө, замын овон товонг шингээх чадвартай тэнхлэг нь машины хөдөлгөөнийг хянах боломжийг олгож, бартаат замаар итгэлтэйгээр хөдлөх боломжийг олгодог. «Газель БИЗНЕС 4х4» микроавтобусны бүхээг нь 13 зорчигч тээвэрлэх зориулалттай. Уг машин нь 2.7 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй ба уг хөдөлгүүр нь арчилгаа бага шаардана.

Sobol NN

Авсаархан, олон үйлдэлт энэхүү фургон нь хот дотор тээвэрлэлт хийхэд хамгийн тохиромжтой. Изотермалийн өндөр зэрэгтэй битүү бүхээг нь хоол хүнс, эм, тусгай температурын горим шаарддаг бусад ачааг тээвэрлэхэд тохиромжтой. Ачааны тасалгааны эзлэхүүн нь 10 м³ хүртэл бөгөөд дугуйны нуман хаалгагүй хавтгай шал нь таван евро-тавиур байрлуулахад хангалттай багтаамжтай.

Урд дугуйны том эргэлтийн өнцгийн ачаар хамгийн их маневрлах чадварыг олгох бөгөөд энэ нь хамгийн нарийн орон зайд ч хялбархан эргэх боломжийг олгоно. Машины урт нь 5 метр, эргэх радиус нь 5.4 метр, зогсоолын стандарт талбай нь ердөө 13 метр квадрат учир хотын нарийн гудамжаар явж, авсаархан зогсоолд зогсох боломжтой.

Ural NEXT 6×6

Бүх төрлийн зам, тэр дундаа бартаат замаар, мөн хэт халуун, хүйтний нөхцөлд зорчигч тээвэрлэх зориулалттай автобус. Сонгосон тохиргооноос хамааран 14-22 хүн тээвэрлэх чадвартай учир өөрийн хэрэгцээндээ зориулан уян хатан сонголт хийх боломжтой.

Зөвшөөрөгдсөн нийт жин нь 22.5 тонн хүртэл бөгөөд энэ нь ашигт ачааллын (13 тонн хүртэл) хамгийн өндөр үзүүлэлт юм. Түлшний дундаж хэрэглээг өмнөх үеийнхтэй харьцуулахад 8 хувиар бууруулж, улмаар ашиглалтын зардлыг бууруулж чадсан.

Хүчитгэсэн рам хүрээ, сайжруулсан тэнхлэгийг удаан хугацаагаар ашиглах боломжтой тул маш найдвартай. Бүх дугуй хөтлөгчтэй 6х6 рам хийц, дунд болон хойд тэнхлэгт зориулсан дугуй хоорондын дифференциал цоож, түгжээтэй.

Эх сурвалж: Unuudur.mn