Төв аймгийн нөхцөл байдал нэн хүндэрсэн сумдад шуурхай бүлгийн гишүүд ажиллаж байна

newslifemn 2024-02-20

Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч Засгийн газрын  шийдвэрээр зудын эрсдлийг бууруулах шуурхай бүлгүүдийг улсын хэмжээнд томилон ажиллуулж байна.
Төв аймгийн хэмжээнд нөхцөл байдал нэн хүндэрсэн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүдийн хамт ажиллаж, сумын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна.
Мөн малчдад шаардлагатай өвс тэжээл, хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн, нэн тэргүүнд малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замуудыг гаргах, туулах чадвар сайтай машин, техник хэрэгслээр хангах, түлш шатахууны дэмжлэг үзүүлж байна.