УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа нар Монгол Улсын аварга тариаланч Төв аймгийн Батсүмбэр сумын О.Ганбаатар захиралтай “Агро-Альфа” ХХК, улсын аварга фермер Б.Болдын шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
“Агро-Альфа” ХХК нь улс аймаг, сумынхаа газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар дэвшүүлсэн бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэн үйлдвэрлэлдээ шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн 2021 онд 1550 тонн, 2022 онд 3001 тн, 2023 онд 3600 тн ургац хураан авчээ.
Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрт тань халуун баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.
0 cэтгэгдэлтэй